Оросын мөсөн циркийн жүжигчид өнөөдөр өглөө Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Оросын алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит мөсөн цирк анх удаа Монголд тоглогдох гэж байна. ЗХУ-ын ардын жүжигчин , Социалист хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Юрий Никулиний удирдаж байсан тус циркийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 07-14-ний өдрүүдэд тоглохоор болжээ. Дашрамд дуулгахад тэд өнөөдөр өглөө монголд ирсэн бөгөөд тоглолтын бэлтгэлээ эхлээд байгаа аж. Харин тасалбарын үнэ  10.000, 15.000, 20.000 төгрөг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top