Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр байлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг яам бусад байгууллагууд олон арга хэмжээ, уузалт зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top