Дэлхий дахинд шуугиан тариад байгаа" хуримы талаарх 20 зөвлөмж" Gerald Rogers хэмээх залуугийн бичсэн зүйл Facebook дээр сарын дотор 114600 удаа share хийгдэж, Like нь 24000 давсан байна.
Gerald Rogers нь 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. “Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ алдаж, 16 жилийн гэр бүлийн амьдралдаа төгсгөл тавих хэрэгтэй болсон. Энэ үед хамгийн их харамсаж байгаа зүйлээ бичлээ” хэмээн эхэлсэн байна.
Гэр бүл болсон хүмүүст төдийгүй, ирээдүйд сайхан гэр бүл зохиох хүсэлтэй бүх хүнд хэрэгтэй зөвөлгөө болсон байна. Энэхүү зөвөлгөөнд эрэгтэй хүний нүдээр эхнэртээ хэрхэн хандах талаар бичсэн боловч, бүсгүйчүүд ч бас адилхан зүйлийг анхаарах хэрэгтэй болов уу.
Эх хувийг эндээс уншина уу (англии хэл дээр).
1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)
Эхнэрийгээ хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.
2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)
Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн бай өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.
3. Дахин дахин дурал (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)
Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрэй байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд анх хайр сэтгэлээ эхлүүлж байсан үеэ дурсаж, үргэлж түүндээ дурлаж, эхнэрийнхээ сэтгэлийг соронз мэт татах гэж хичээх хэрэгтэй.
4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)
Эхнэрийнхээ сайн сайхан болон, сайхан чанаруудад анхаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анхаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.
5. Эхнэрийгээ засаж, өөрчлөх хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)
Эхнэрийнхээ ааш зан болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.
6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)
Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах ч биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.
7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)
Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.
8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)
Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшруулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй.
9. Алиал(BE SILLY…)
Байнга чухал цариалах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайжрах болно.
10. Өдөр бүр түүнийг баяарлуул (FILL HER SOUL EVERYDAY)
Хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийг өдөр бүр эхнэртээ өгч бай. Юу хийхээ мэдэхгүй байвал түүнээс өөрөөс нь асуусан ч болох юм. Түүнийгээ заавал өдөр бүр баярлуул.
11. Эхнэртэйгээ ярилц (BE PRESENT)
Хамт байгаа үедээ өөрийнхөө бүх цаг зав, анхаарлаа түүнд зориул. Эхнэртэйгээ байхдаа 100 хувь түүнд анхаарлаа хандуул.
12. Эхнэрийгээ эмэгтэй хүн талаас нь хар (BE WILLING TO TAKE HER SEXUALLY)
Хичнээн удаан хамт байсан ч түүнийг эмэгтэй хүн талаас нь байнга харж бай. Мөн түүний хувьд ч та үргэлж эрэгтэй хүн талаасаа харагдах ёстой.
13. Тэнэг байж болохгүй (DON’T BE AN IDIOT)
Хэн ч гэсэн их бага алдаа гаргадаг. Эхнэр тань ч гэсэн хүн учраас алдаа гаргана. Гэхдээ тэр алдаанаас нь болж хэт их зэмлэх хэрэггүй. Өөрөө алдаа хийсэн үедээ ч сэтгэлээр унах бус, алдаанаасаа сурах хэрэгтэй. Төгс байх шаардлаггүй ч, тэнэг байж болохгүй.
14. Эхнэртээ өөрийн гэсэн орон зайг бий болго (GIVE HER SPACE)
Эхнэрт тань ч өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд бүүр ч ихээр анхаар. Гэр орны ажил, хүүхэд өсгөх гээд завгүй байдаг эхнэртээ хааяа ч гэсэн жаахан амар гэж хэлж сур.
15. Сул талаа харуул (BE VULNERABLE)
Та эхнэрийнхээ өмнө төгс байх шаардлаггүй. Өөрийнхөө алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, хамтдаа асуудлыг хэлэлцэж сур.
16. Эхнэрийнхээ өмнө өөрийнхөөрөө бай (BE FULLY TRANSPARENT)
Гэр бүл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Сэтгэл зүрхээ нээж юу ч болсон харилцан ойлголцдог байх нь чухал. Өөрийнхөө сайн муу бүх талыг харуулж байж итгэлцэл үүсдэг.
17. Хамтдаа суралц (NEVER STOP GROWING TOGETHER)
Хамтын зорилготой бол. Тэрхүү зорилгоруугаа хамтдаа тэмүүл. Тэгснээр хэн хэн нь өсөн дээшлэх болно.
18. Мөнгөнд бүү санаа зов (DON’T WORRY ABOUT MONEY)
Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр нэг баг болоод тоглоомонд хожиход л болно. Нэг багийн хүмүүс хоорондоо хэрэлдлээ гээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
19. Эхнэрийгээ уучил (FORGIVE IMMEDIATELY)
Өнгөрснийг дурссанаас ирээдүйг харах нь чухал. Та хоёр хоёулаа алдаа гаргах учир харилцан уучлалцаж, ирээдүйрүү тэмүүл.
20. Эргэлзэх юм бол хайрыг сонго.(ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE)
wedding.mn
Сэтгэгдэл ( 1 )
Эх сурвалжийг нь оруулсанд баярлалаа. Анх тавихдаа үг үсгийн алдаа ихтэй байсан тул дахин шинэчилнэ үү. Баярлалаа