Өчигдөр 1,3 тэрбум төгрөгтэй тэнцэх алт хил гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Монгол Улсын Тагнуулын байгууллага Гаалийн байгууллагатай хамтран өчигдөр  Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд зорчин явсан Монгол улсын дөрвөн иргэний авч яваа ачаа тээшинд үзлэг хийснээр нийт 13 гулууз, 18 кг 91 грамм алтыг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэн таслан зогсоосон  байна.

Дээрхи алт нь дунджаар 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд уг хэрэгт холбогдсон дөрвөн иргэнийг саатуулан Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top