1. Талх шарагч. Зөвхөн халуун уур, ширмэн уураар цохиулж шардаг байсан талх шарагч ирээдүйд технологийн тэс өөр шийдэлтэй болно. Вакум хатуулгатай силикон бүрхэвчээр талх шарагчны хана тусгаарлагдах бөгөөд өнөөгийн хэрэглээнд буй талх шарагч машинаас хамаагүй нимгэн болох гэнэ.
2. Цүнхлээд авч явах боломжтой нано ширээ. Хэрэв уг бүтээл зах зээлд гарвал хэдэн сая ам.долларын ашиг олох нь тодорхой. Найман өнцөг бүхий цаас мэт хөнгөн, бас яггүй зузаан эл бүтээл нь интерьер дизайн сонирхогчдын боловсруулсан төгс шийдэл аж. Уг ширээг хийх материал, зарим зүйлс хангалтгүй тул 2017 онд хэрэглээнд нэвтэрч магадгүй.
3. Кофе чанагчтай, хутгадаг халууныг нь тохируулагч супер аяга. Гэхдээ инженерүүд уг бүтээлээ хараахан бэлэн болоогүй гэж байна. Батерей, чип сетын асуудлуудыг шийдвэл супер аяга хэрэглэгчдэд хүрэх юм байна.
4. Муурны ор. Ирээдүйд зөвхөн амьдтад зориулсан ор, дэр гэхчлэн тусгай тавилга хэрэгсэл бий болох төлөвтэй байгаа. Одоо зарим улс оронд амьтдад зориулсан өрөө байдаг ч тэдний хэрэгслүүд бүрэн технологижиж амжаагүй байна. Ирээдүйд бий болох уг муурны ор нь амьтны ямар ч хэрэгцээнд зориулагдсан байдгаараа давуу гэнэ.
5. Компьютерийн ширээ улам бүр нарийн хэв загвар, шинэлэг агуулгатай болсоор буй. Тэгвэл дизайнерууд компьютерт зориулсан сандал ширээний хослолыг танилцуулж байна. "Microsoft" зэрэг томоохон корпорациуд уг шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр зэхэж буй аж.
6. Базсан цаас мэт утасны дэлгэц. Энэ технологи хүний хэрэглээнд нэвтрэх хүртлээ магадгүй хэдэн арван жилийн нүүр үзэж болох юм. Гэхдээ "Samsung", "Apple" зэрэг корпорациуд гурван талт дэлгэц бүхий гар утас үйлдвэрлэхээр зэхэж байгаа тул алганд батгах нугаларч болдог уг нэвт харагддаг дэлгэцтэй гар утас зах зээлд нэг мэдэхэд орж ирэх биз ээ.
7. Дэлхий дээрх цор ганц өөрөө хэлбэрт ордог обьект. Баримлын шавар, бохь, цавуу мэт наалдамтай чанартай ч төмөр шиг бат бөх бодис байдаг ажээ. Үүнийг нано технологийн ачаар гарган авсан бөгөөд зарим үед автомашины хамгийн хатуу эд ангийг орлодог байна.
8. Технологийн бүх шийдлийг өөртөө агуулсан бугуйн цаг худалдаанд гарах гэж байна. АНУ-ын инженерүүд гар утас, нөтбүүк, таблет, интернэт, луужин, "GPS", тоглоом гээд бүгдийг бичил чипэнд багтаасан бугуйн цагийг танилцуулж ирэх оны сүүлчээр худалдаанд гарахыг мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )