Нийслэлийн төсвийн задаргааг өнөөдөр дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болж,  “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталсан билээ. Төсөвт тусгаснаар Налайх дүүрэгт 778,5 сая, Багануур дүүрэг 1,04 тэрбум, Багахангай дүүрэг 139,4 сая, Сонгинохайрхан дүүрэг 6,5 тэрбум, Баянгол дүүрэг 12,9 тэрбум, Чингэлтэй дүүрэг 17,2 тэрбум, Сүхбаатар дүүрэг 219,1 тэрбум, Хан-Уул дүүрэг 181,7 тэрбум, Баянзүрх дүүрэг 175,1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн талаарх мэдээлэл өнөөдөр олон нийтэд хүрсэн бөгөөд иргэд дүүргүүдэд ямар үндэслэл шалгуураар, юунд зориулж дээрхи мөнгийг төсөвлөсөн талаар мэдээлэл авах сонирхолтой байгаа юм.

Тухайлбал “Нийслэл төсөвөө баталлаа гэсэн. Батласан төсвийг нь харах гэхээр задаргаа нь байхгүй,  одоогоор харуулах боломжгүй гэнэ. Энэ нь ямар учиртай вэ” гэх зэргээр гомдол гаргасан байна. Тэгвэл Улаанбаатар хотын захиргаанаас твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлэл өгч, “Нэгтгэж байна. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид, намын бүлгүүдээс санал гаргаж нэмдэг. Нийслэлийн төсвийг маргааш файл хэлбэрээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top