Солонгосын Сонгшин дээд сургуулийн багш Со Кёнг Дэг , Япон улс 1930-аад онуудад хими, бактериологи , анагаах ухааны туршилтандаа амьдаар нь ашиглаж амь насыг хөнөөсөн Солонгос, Хятад, Монгол улсын 10 мянга гаруй иргэдийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйн тэдэнд зохих нөхөн төлбөр олгохыг шаардсан зурагт хуудас гаргалаа.
Энэхүү зурагт хуудас "DO YOU KNOW " гэсэн нэртэйгээр Японы Ерөнхий сайд Абе Шинчүгийн 731 гэсэн тоотой цэргийн нисэх онгоцонд суун эрхий хуруугаа гозойлгож байгаа зурагтайгаар "Wall Street " сэтгүүлийн WSJ.com сайтын Ази тив гэсэн хэсгийн нүүрэн дээр өнгөрсөн Даваа гаригаас эхлэн 7 хоногийн турш байрлаж эхэллээ.
Японы 731 дүгээр отряд гэж түүхэнд бичигдсэн энэхүү ангид ажиллаж байсан Япон эмч нар 1932 онд , зүүн хойт Хятадад хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулах зорилготойгоор байгуулсан туршилтын ангидаа тухай үеийн олзны цэргүүд төдийгүй жирийн иргэд, хүүхэд, жирэмсэн ээжүүдийг баривчлан ашиглаж байсан юм. Түүхэнд бараан мөр үлдээсэн бодит зүйлд өнөөгийн Японы Ерөнхий сайд Абе Шинчү уучлалт гуйлгүй харин ч үүгээрээ бахархаж байгаад олон тооны Солонгос иргэд дургүйцлээ илэрхийлсээр ирсэн юм.
Япончуудын энэхүү үйлдлийг 1945 онд Зөвлөлтийн Арми өргөн далайцтай, гэнэтийн давшилт хийн зогсоож чадсан ба одоогийн байдлаар Жамбаланчин, Пунцагдаш гэсэн нэртэй 2 Монгол малчны нэр бүртгэгдэн үлдсэн байдаг ч үүнээс олон тооны Монгол улсын иргэд золиос болсон байх магадлалтай ажээ.

Сэтгэгдэл ( 7 )
tengtdeg baishd dain l bol dainshd. yalj yawaa guren yugaa hiih ni tednii erh bizdee.. bi hervee daind yalj yawsan bol enuuneesch ihiig hiine. hun ugaasaa hezee neg tsagt eelj ni rdeg bolohoor chadaj baigaa uedee alj l baih heregtei huzuugui yerunhiilug ch hurtel erh medeltei baih uedee enkhbayariin tsusiig holios bizdee ternees yalgaa yu baigaan abe baharhaj yarih ni zuv. bid ingej baisan shuu gedgee medruuleed yer ni odoo ch huchtei gedgee haruulaad hyataduudiig chichruuleed l yawj baishd alaad ug iluu baharhaj yarisanch bolno. mongolchuud uursdiiguu orond ni taviad uzehgui yu. hervee yalaad ingej tedneer turshilt hiij baisan bol bugd l adilhan baharhaj yarina bizdee bid daichin guren geel terentei yalgaa yu baigaan
ontsgoi erh geed nomon deer ene tuhai bichsen bdag. mongol hyn ene turshiltand orj ch bsan, ene angiig 45 onii cholooloh dainaar oros mongoliin daichid ezlen avch ene angiin tuhai anh notolson shyydee. hertsgii hynii yosnoos gajsan aimshigtai yum hiisendee yoponchuud
Ene hudlaa medeelel bna Mongol chuud hamaagui muusain Korea China nuud uchiraa oltsgoo
mongolchuudiig uneleh ih durgui uls. mongol chbgesen solongosiig sain doosh n adilhan hiih heregtei. japanuud mongol ruu tegj ih orj irj chadaach gui
suuliin ued chin yer n Manj hyatadiin darlal baigaagui meteer yarih bolson shdee
ene medee sanaatai Mongolchuudiig Japanii esreg turhirsan medee bna, bas 1945 ond Japaniig Zuvlultiin armi genetiin tsohlt hiisen gejee, Yagaad Zuvlult-Mongoliin armi gehgui bna, hujaa nariig Japanaas Mongolchuud bas chuluulsun um shuu.
БНХАУ-ын Хайлаар хотод энэ хорт химийн лабаортори нь байрладаг. Одоо музей болчихсон байдаг ш дээ