Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж, байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд хохирол учруулдаг хэмээн хэл ам татлаад байдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, нэг хүн нас барсан талаар бид мэдээлж байсан билээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайн баяжуулах V үйлдвэрийн карьерт нэг хүн нас барсан гэсэн мэдээллийн дагуу шалгаж байгаа байгаа гэсэн юм. Амь насаа алдсан залуу Орхон аймгийн харьяат 24 настай Э байжээ. Энэхүү ослын хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Харин Шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Мөн уг уурхайн ажилчдаас болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлуулах ёстой инженерээс нь байцаалт авч байгаа” юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Талийгаачийн эх бие бутлуурт бяцлагдаж, хүн гэхийн аргагүй болсон байсан гэнэ. Талийгаач Э нь ажилд ороод 14 хонож байсан бөгөөд брабон бутлуурт бяц дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг уурхайд урьд өмнө нь иймэрхүү хүн хэрэг гарч байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДОД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭД ЗАД БАЯЖИЖ БАЙНА 1 АЙЛ ӨДӨРТӨӨ 400 МЯНГАН ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ САРДАА 12 САЯ ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА НӨӨЦ НЬ ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЛТАЙ НЬ ХЭДХЭН ИРГЭД ЗАД БАЯЖИЖ БУСАД АЙМГИЙН ИРГЭД ЯДУУ БАЙГАА НЬ БАЯЛАГИЙН ТЭГШ БУС ХУВИАРЛАЛТ ХЭТЭРХИЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА ДУНДГОВИЙН ЖОНШИН ДЭЭР ХЭДХЭН ИРГЭД ҮНЭХЭЭР ИХ МӨНГӨ ОЛЖ БАЙНА ЭНЭ ТЭГЭЭД ЗӨВ БОДЛОГО МӨН ҮҮ