“Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Мөнхбаяр нарын холбогдох хүмүүст Эрүүгийн хуулийн 91,2 буюу хүний амь насыг санаатай хороохыг завдсан мөн 177.1 зандалчлах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг нь авсан болох нь тогтоогдсон байна.
Хэргийг сануулбал, Ц. Мөнхбаяр нарын хүмүүс өнгөрөгч есдүгээр сард Төрийн ордоны арын хайсанд буу дуугаргаж, хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг нуусан гэдэг үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )