“Нийслэл Өргөө” ХК-ны гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг АТГ-аас сэжигтнээр татан, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг барилгын тендертэй холбоотойгоор авилгын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн саатуулаад байгаа билээ. 1992 оноос эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэ эрхмийн нэр дээр “Нийслэл Өргөө” ХК-наас гадна “Нийслэл тоосго” ХК, “Ханийн материал” ХК-иуд мөн багтдаг аж. 2010 онд
“Нийслэл Өргөө” ХК компани нь Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг барихаар тендэр авсаад ажил нь эхэлсэн ч одоо болтол ашиглалтад ороогүй гурван жилийн нүүр үзлээ. Тухайлбал, 300 ортой төрх эмнэлгийн барилгыг УИХ-ын гишүүн Д.Арвинд хамааралтай “Нийслэл өргөө” компани гүйцэтгэхээр тендерт шалгарч, улсын төсвөөс 18.707.299.292 /арван найман тэрбум долоон зуун долоон сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн санхүүжилтийн 89-93 хувийг нь авсан ч барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдэг шалтгаанаар 2014 оны төсөвт нэмж 14 тэрбум төгрөгийг авахаар тусгуулаад байгаа юм. Учир нь “Нийслэл Өргөө” Хк-ны гүйцэтгэх захирал Б.Ганзориг хэдий ч УИХ-ын гишүүн Д.Арвингийн компани юм. Анхнаасаа тус барилгын дэд бүтэц, цэвэр, бохир усны асуудал шийдэгдээгүй гэж олон асуудал яригдаж байсан боловч энэ жил дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж 200 гаруй тэрбум төгрөгөөр “Буянт ухаа” хороололоос дулаан бохирын шугамыг татаж байгаа гэнэ. АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт сэтгүүлчидтэй хийсэн 4:11 уулзалтан дээр “Барилгууд цаг хугацаандаа ашиглалтад орохгүй, хэдэн он дамжин үргэлжилж, төсвөөс нэмэлт санхүүжилт нэхдэг шалтгаан нь манай улс барилгын материалаа импортоор авдаг, төсөл, тендер шалгаруулахдаа хамгийн бага үнэтэйг нь сонгодог зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулдаг, гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналт хангалтгүй зэргээс үүдэлтэй байдаг” хэмээн Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан хэлж байсан юм. Нийслэл өргөө компанийн маргаантай асуудал нь ганц IV төрхийн асуудал биш юм. Өмнө нь Нийслэл Өргөө ХК захирал Б.Ганзориг Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга сүндэрлүүлж багагүй хэл ам дагуулж байсан . Тухайн үедээ зөвшөөрөлгүй барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоох арга хэмжээ авч байсан юм. Гурван жилийн өмнөөс эхлэн баригдсан IV төрхийн асуудал өнөөдрийг хүртэл баригдаж дуусгахгүй дуншиж байна. “Нийслэл Өргөө” ХК өөрсдийгөө жилдээ 16.0 орчим тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж, нийт 39000 м2 талбай бүхий орон сууц, сургууль, цэцэрлэг ясли, үйчилгээний төв зэрэг барилга байгууламжуудыг бүрэн цогцолбороор ашиглалтанд оруулах, барилгын материал хийц эдлэлүүдийг иж бүрдүүлэн үйлдвэрлэх хүчин чадалтайбарилга угсралтын компани хэмээн тодорхойлдог энэ компани 300 ортой төрхийг ашиглалтанд оруулж чадахгүй байна гэж үү. Нийслэлд нэн тэргүүнд шаардлагатай байгаа IV төрхийн асуудлыг шуурхайлбал яасан юм, Д.Арвин гишүүнээ. Цаана чинь төрөхийн хүндрэл эмнэлгийн дутагдал гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 6 )
Hamt avsan PUMA company ygd alag bolchihvoo! ard tvmeen PUMA gj company bs bga shvde!!!!! sain shalgaach!
baliar avgai
Arvin 3 torohiin orgotgol deer mongo hiij songuuld garch irsn eh huuhdiin zovlongoor tsadsn hun jargal uzeh uu
anduuraad baigaa yum bishuu. Arvin gishuunii kompani chini uur biz dee....
Наад барилга чинь одоохон баригдаад эхлэнэ харж л байгаарайАрвин чинь АН шүү дээ яах ч үгүй.
ex ni nam xesej soliorno xuun bag xesej soliorxoor ard ajil ni yaj urgashilaxiin