Өнгөрсөн сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Бойнг-767” онгоц тосны банкны тагаа таглахаа мартсан гэх шалтгаанаар эргэж буусан талаарх мэдээлэл шуугиан тариад байсан. Тодруулбал, агаарт хөөрсөний дараа онгоцны баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан аж. Тус нислэг ОМ-301 аялалын дугаартай байсан юм. Хэрвээ энэ байдлаар онгоц агаарт жаахан удсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байдаг байна. Ямартаа ч Иргэний нисэхийн ерөнхий газраас уг хэрэгт хариуцлага тооцож алдаа гаргасан хоёр инженерийн онгоц засварлах эрхийг хязгаарласан юм байна. Тэр олон хүний амь нас амьдралыг тээвэрлэж яваа энэ байгууллагат байж боломгүй алдаа гарсан байна. Мартах эрхгүй инженерүүд МИАТ-д л байх ёстой доо.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 3 )
bi ongotsond suuj yabsan hun bn aa. aimaar um boloh baijee , anhaar???
gehdee nisgegch nar ch gesen hyanaltiin sambaraa nisheesee umnu harah l heregtei sh dee gants mehanicgchid aldaa uguud....
ene chini mongol khunii tsusand shingesen ,/khenegguy gulgur / gedeg khamgiin teneg zan turkhshuu dee . za yakh we tegji baigaad boldog yum gesen unen teneg setgekhuitei uls shuu dee bid chini