Гэрлийн тусгалаас болж орон нутагт замын осол их гарч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн Драгон төв буюу Сонгинохайрхан автовокзалын гаднах талбайн орчинг сайжруулахаар холбогдох байгууллагууд хамтран "Хяналт, шалгалт зохион байгуулах тухай" Засаг даргын 450 тоот захирамжийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргуулан, үүний дагуу төрийн захиргааны байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

Баруун болон хойд чиглэл, төвийн аймаг руу зорчих нийтийн тээврийн үйлчилгээг явуулж буй Автовокзалыг дагаад хууль бус худалдаа, гар дээрх наймаа, хулгайн тээврийн асуудал ихээр гарах болсон байна. Тодруулбал, СХД-т байрлах тус автовокзалын гадна гар дээрээс хууль бусаар бууны сум, хориотой ангийн мах худалдаалах явдал газар авчээ.    

Мөн нийтийн тээвэр эрхлэх тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслүүд зорчигч тээвэрлэх явдал гарч байгаа учир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Зам тээврийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс хамтран энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.

Мөн жолооч бүр өөрийн сонирхолдоо нийцүүлэн төрөл бүрийн тусгалтай гэрлийг автомашиндаа тавьж байгаа нь осол аваар буурахгүй байх нэг үзүүлэлт болжээ. Орон нутгийн замд гарч байгаа ослын дийлэнх хувь нь гэрлийн тусгалтай холбоотой байдаг гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.157) 2025 оны 03 сарын 13

Заиын гэрэлтүүлгийг нарын зайнгэрлээр амархан шийддэг болсон

1  |  0
зочин(103.26.194.76) 2025 оны 03 сарын 13

Холын замд жолооч аялагчид дандаа л ядарсан явдаг Нөгөө гэхэд замын аясаар явсаар шөнө оройд явах нь ч элбэг Ингэхээр замыг аль болох нэг талын урсгалтай л болгох нь яасан ч көвшийдэл Америкийн хөдөөний зам гэхэд нэг их гойд сайхан юмгүй энгийн л засмал зам байдаг Гэхдээ дандаа нэг талын урсгалтай л байдаг

1  |  0
dorj(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

Хөдөө хээрийн замыг зардал багатай гэрэлтүүлэх жишээг Бээжингээс нааш ирэх замд харлааТэнд зам дагуу шонгууд нь гэрэл ойлгогчтой юм билээ Шонгоос ойсон гэрэл зам гэрэлтүүлээд аятай тухтай байсан

1  |  0
zochin (122.201.22.62) 2025 оны 03 сарын 13

het hurc cagaan gerel omnoos tusahaar nud bur hachin boldog shuu dee tiim gereluudiig horigloh heregtei

1  |  0
үхэр монгол (202.70.42.34) 2025 оны 03 сарын 13

битгий хуц чи хужаа ем уу аан

1  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

ХОЛЫН ГЭРЛЭЭ БУУЛАГДАГГУЙ €€РСД€€ Л ЗАМАА ХАРАЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГVЙ ГЭСЭН БОДОЛТОЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ШИЖГИЙН VХЭР МОНГОЛЧУУД

1  |  0
Top