Налайхын чиглэлд явж байсан машин бас л ноцтой осол гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

"Урган наран" хорооллын урд замд өнөөдөр өглөөний 06.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, УНЧ 2423 улсын дугаартай "Соната V" маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай "Тоёота Чезер" маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас "Чезер" маркийн автомашин жалга руу унаж,  шатжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Чезер" маркийн автомашинд жолоочоос гадна хоёр зорчигч байсан гэнэ. Харин "Соната V" маркийн автомашинд хэчнээн зорчигч байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Гэмтсэн хүмүүсийн талаар ГССҮТ-ийн хүлээн авах эмчээс тодруулахад, осол гарснаас нэг цагийн дараа буюу 7.30 цагт түргэн тусламжийн 103 дуудлагын машинаар гурван хүн, онцгой байдлын 105 дуудлагын машинаар нэг хүн ГССҮТ-д хүргэгдэн иржээ.

Одоогийн байдлаар тэдгээр дөрвөн хүнийг сэхээн амьдруулах тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн байгаа аж. Мөн осолдсон “Чезер” маркийн автомашинд байсан хохирогчийн ээжийн өгсөн мэдээллээр “Соната V” маркийн автомашины жолооч согтуу байсан бөгөөд замын хажууд зогсч байхад нь машинтайгаа ирж мөргөжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.170.69.77) 2025 оны 03 сарын 13

oorsdiin buruugaa orool busdad chiheh hereggui hurd hetruulehgyi arhi uuhgui l bwal boloo shdee joloonii ard

1  |  0
99(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

YACHVAA NOGOO OROSIIN SHIDTEN IREED TSUSAA HANAJ AD CHOTGORIIG NI NOMHRUULSAN GEE BIZDEE.ODOO BUTSAAD HOLBOO BARIACHEE YU GEJ HELEH NI SONIN BAINA.

1  |  0
зочин(103.26.194.34) 2025 оны 03 сарын 13

УБ-Налайхын замыг салгаад нэг талын урсгалтай болчихож болдоггүй юм байх даа Ядахдаа хамгийн их аваар гардаг хэсэгт нь ч болтугай Ямар их гамшиг учиоч байна даа Гэтэл бид чинь төр засаггүй юм шиг байхым даа

1  |  0
СЭТГЭЛ(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

ХУРДАА ТОХИРУУЛАД АРХИ УУХГУЙ МАШИНАА БАРИАД ЯВБАЛ ОСОЛ АВАРЬ ГАРАХГУЙ. ЯМАРЧ ИД ШИДТЭН НЭМЭРГVЙ ЭЭ

1  |  0
fbjfmkhb(203.91.119.101) 2025 оны 03 сарын 13

НӨГӨӨ ОРОСЫН ЦУС ТУС БОЛСОНГҮЙДЭЭ

1  |  0
Top