Захиалагч ”Ти Ди Си” гүйцэтгэгч ”Тод Чоно” компанийн шинэ барилга метр квадратдаа хүрээгүй болох нь тогтоогдсон

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

 ШӨХТГ-т орон сууцын метр квадрат зөрж байгаа. Мөн энэ талаар иргэдийн гомдол саналууд ч их ирж байгаатай холбогдуулан орон сууцны метр квадратын хэмжээнд  шалгалт хийж эхэлсэн юм байна. Одоогоор ШӨХТГ-т 60-аад иргэнээс орон сууцаа  шалгуулах өргөдөл ирээд байгаа аж. ШӨХТГ-аас хийсэн шалгалтын хариуд хэд хэдэн компаниас зөрчил илэрчээ. Шалгалтаар иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар иргэд “молигодуулж” байсан гэдгийг ШӨХТГ-аас тогтоогоод байна.  Тухайлбал Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас зөрчил илрээд байгаа аж. Учир нь тус байрны оршин суугчдаас удаа дараа ШӨХТГ-т гомдол ирсэн байна. “Ти Ди Си” компанийн ашиглалтанд оруулсан  хотын “А” зэрэглэлийн бүсэд зүй ёсоор багтах Баян­гол дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын орчим буюу “Гранд плаза”-гийн хажууд сүндэрлэсэн “Г” хэлбэртэй орон сууцны барилгыг шалгуулахаар таван иргэнээс гомдол иржээ. Тухайн орон сууцны оршин суудаг иргэд анх авсан буюу гэрчилгээн дээр бичигдсэн метр квадратаас 2-20 метр квадрат дутуу байгаа аж.  ШӨХТГ-аас тухайн орон сууцанд илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хийхдээ “Ти СИ Ди” компани нь  Хятадын хөрөнгө оруулалттай, хууль дүрэм стандарт журмыг сайн мэддэггүй байсан. Тэдэнд иргэдийн зөрчлийг барагдуулах шаардлагыг хүргүүлэхэд алдаагаа хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдэд гаргасан хохирлыг барагдуулна” гэж мэдээлэл хийсэн юм. Харин Ти Ди Си компанийн төлөөлөл иргэдийн хохиролыг барагдуулахаар ШӨХТГ-т ирсэн байсан юм.

 

“Ти Ди Си” компанийн Нягтлан бодогч А.Төвшингөөс энэ талаар тодрууллаа

 

-Танай компани ШӨХТГ-т хохиролтой гэсэн айл өрхийн хохирлыг барагдуулахаар ирсэн гэсэн. Хичнээн иргэн хохиролтой гэж мэдэгдээд байна вэ?

-Хохиролтой гэсэн 3 айл байгаа. Бид хохирлыг нь барагдуулахаар ШӨХТГ-т ирлээ, тэгсэн чинь нөгөө хохиролтой гэсэн айл өрхүүд өөрсдөө ирээгүй байна.

-ШӨХТГ-аас “Ти Ди Си” компаниас таван айлын байр метр квадрат нь зөрчилтэй гэж гарсан гэж мэдээлэл хийсэн. Харин та гурван айл гэж хэллээ. Яг хэдэн метр квадрат дутчихсан юм вэ?

-Хэдэн метр квадрат дутсаныг хэлэх боломжгүй байна. Би бичиг баримтаа хараагүй байна.

-Танайх уг барилгын захиалагч юм уу. Гүйцэтгэгчээр нь ямар компани ажилласан вэ?

-Манай “Ти Ди Си”  бол захиалагч компани юмаа. Гүйцэтгэгч компаниар “Тод Чоно” компани ажилласан.

 -Танайх захиалгчын хувьд яагаад хяналт тавиагүй вэ?

-Тэрийг хэлэх боломжгүй байна.

 

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top