Зуух тараагаад Улаанбаатар хэзээ ч утаагүй болохгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Жил бүрийн өдийд хотын утааны асуудал сөхөгддөг билээ. Нийс­лэлийн агаарын бохирд­лыг бууруулах тухай хуу­лийг анх батлахдаа 2013 он гэхэд Улаанбаатар хотын утаа 80 хувь буурч, 2014 он гэхэд огт утаагүй болно гэлцэж байж. Гэтэл өнөөдөр нийслэлийн утаа нэмэгдсэн үү гэхээс буураагүй гэдэг нь нүднээ илхэн. Ялангуяа өчигдөр салхигүй тогтуун байсан болоод тэр үү Улаанбаа­тар хот өдөр­жин утаатай байлаа. Баруун аймгуу­даас орж ирсэн иргэд Улаанбаа­тар хот утаан дундаас огт харагдахгүй байна гэлцэж байсан юм. Үнэхээр хот тэр чигээрээ сааралтаж, өндөр бай­шингийн орой харагдах төдий сүүмэл­зэж байв. Хотын утааг бууруула­хаар жил бүр олон ажлыг хийж төлөв­лөж улсын төсвөөс тэр­бум тэрбу­маар зарцуул­лаа гэдэг. Энэ жилийн хувьд ч тэр хотыг утаагүй­жүүлэх ажилд өнгөрсөн жилүү­дэд зарцуулсан хө­рөн­гөөс ихийг төсөвлө­жээ. Өнөө жил зөвхөн утаагүй зуух тараах ажилд зур­гаан тэрбум төгрөг зар­цуулж байгааг албаны хүн мэдээллээ. Нийс­лэлийн айл өрхүү­дэд 45 мянган зуухыг хөн­гө­лөлт­тэй нөхцөлөөр тараах ажилд энэ мөнгө зарцуу­лагдсан юм бай­на. Зуух тараалаа гээд Улаанбаа­тар хот утаагүй болно гэдэгт иргэд эргэл­зэж байгаа юм.

Харин агаарын чана­рыг хянах харуулын ажиг­­лалтаар нийслэлийн агаарын бохирдол өн­гөр­сөн жилтэй харьцуу­ла­хад өссөн байгаа юм. Ус, цаг уурын хүрээлэн­гийн дэргэдэх агаарын чанарын ажиглалтын мэ­дээ­гээр, Зуун айл, гурав, дөрөвдүгээр хороолол, нэгдүгээр хороолол, "ТЭЦ-IV" орчимд хүхэрлэг хий, тоосонцрын агуу­ламж хамгийн өндөр гар­сан байна. Утаатай дай­тахад зарцуулсан мөнгө ихэдсэн үү гэхээс бага­даагүй байхад шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top