Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэгээс МҮОНТ болон “Бурхан Халдун” группийн нэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “МҮОНТ-д болсон маргаанаар олон жил үргэлжилж байгаа үйл явдал, тус телевизийн удирдлага, хамт олон хооронд болсон үл ойлголцол нь олон жилийн урхагтай бөгөөд олон нийтийн эрх ашгийг хөндөж байна. МҮОНТ нь ашгийн бус, олон нийтийнх байх ёстой байтал ашгийн төлөө төлөө ажиллаж байсанг сая тэд маргаанаараа нотолсон. Иймд манай нийгэмлэгээс ШӨХТГ-д хандан шалгалт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж байна. МҮОНТ нь ашгийн бус хэрнээ төрөөс 14 сая төгрөгийг авдаг үүнийгээ үгсэн хуйвалдан хувааж авдаг бололтой. Үндэсний зөвлөлийг нь татан буулгахыг бид шаардаж байна” гэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар 11-р сарын 04-ны тогтоолоор Хэнтий аймгийн нутагт орших алдарт Бурхан Халдун уулыг Монголын Бахархалт Уул болгон зарласан. Гэтэл архи үйлдвэрлэгч Бурхан Халдун группын нэртэй давхардаж байгаа нь эрх зүйн зөрчил гарч байна гэдгийг тус нийгэмлэгийн зүгээс мэдээллээ. Тиймээс энэхүү нэрний давхцалыг арилгахыг шаардаж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )