Орон нутгийн сонгуулиар үүссэн маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж, зарим аймгийн Засаг даргын томилгоонд нөлөөлж буй асуудлаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Н.Энхболд “2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний сонголтыг үзэл бодол, нам, улс төрийн хүчнээр ялгаварлан хандсанаас бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад Дорнод, Хөвсгөл аймагт өнөө хэр нь Засаг даргыг томилоогүй, Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилсээр, ИТХ нь хоёр талцаж, маргалдсаар байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байна” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ, АН улстөрийн зохион байгуулалттайгаар хууль зөрчиж, Засгийн эрхийг авах, МАН-ын бүлгийн эсрэг ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Тиймээс энэ байдлаа таслан зогсоох ёстой гэв.

Сэтгэгдэл ( 2 )
Ер нь АН олонхи болсноос хойш МАН бүү хэл ард түмнийхээ үгийг ч сонсох дургүй болсон. Ард түмнээ сонсоно гэдэг нь зөвхөн АН-ханы болон ардчилалыг дэмждэг хүмүүсийн үгийг л сонсдог болсон. Тэр л хүрээндээ санал сэтгэгдэл хүлээж авч шийддэг. Эсэргээрээ МАН түүнийг дэмжигчид үнэн шудрага үг хэлвэл хараа хяналтанд орох авьгүй ч бол шоронд орж мэднэ. Ийм л ялгаа гадуурхал болоод удаж байна.
ардчилсан намынхан удахгүй сөнөх байх ккккккккккккккк ккккккккккккккк кккк