Сиричүүд өлсөж, амьтны хүрээлэнгийн арслангаа идэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Өлсгөлөнд нэрвэгдсэн Сирийн босогчид Дамаск хотын амьтны хүрээлэнд байсан арсланг алж, идшээ болгосон байна. Сирийн нийслэл Дамаск хотын зарим хэсэг өнгөрсөн зургаан сарын турш Сирийн армийн бүслэлтэд байгаагийн дээр өвөл хаяанд ирсэнтэй холбоотойгоор хоол, хүнсний хомсдол үүсээд буй аж. Босогчдын хүнсэндээ базаасан арслан нь Дамаскийн зүүн хэсэгт орших Гутагийн аль-Карья аль-Шама амьтны хүрээлэнд байсан аж. Үүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийн шашны хуврагууд иргэдийг өлсөж үхэхгүйн тулд нохой, муурыг хүнсэндээ ашиглахыг зөвшөөрч буйгаа зарлаж байсан юм. Түүнчлэн Гута нь өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн хорт бодис бүхий халдлага гарсан газар аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top