Ирэх 2015 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой тохиох юм байна. 1970 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Соёл-Эрдэнэ” чуулга байгуулагдаж, тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгаас уран бүтээлийн шангаа татаж байжээ. Тэд 1971 онд анхны тоглолтоо УДЭТ-т хийж монгол залуусын шүтээн болсон энэ чуулга хожим хамтлаг болсон юм. Тэд өнөөдөр 45 насны төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх талаараа мэдээлэл хийлээ. Бүтэн жилийн өмнөөс бэлтгэж эхлэх тус хамтлагийн үе үеийн гишүүд 45 жилийн ойгоороо олон зүйлийг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, ойн баярын хүрээнд төсөл хэрэгжүүлж, тус төслийнхөө хүрээнд тус хамтлагаар нэрлэгдсэн гудамж, талбай байгуулах, рок попын өдөртэй болох зэрэг ажил хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )