Жолооны багш нар эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

ШӨХТГ-аас хөдөө орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй жолооны курст шалгалт хийсэн байна.  Мөн 1100 багшаас  жолооны курст анхлан сурагчийн түвшний тест авчээ. Гэтэл тэд хангалтгүй дүн үзүүлсэн байна. Тодруулбал шалгалт өгсөн 1100 багшаас 350 нь шалгалтандаа унажээ. Унасан багш нар ШӨХТГ-т хандан дахин шалгалт өгөх хүсэлт гаргасны дагуу шалгалт авахад дахин 150 багш нь тэнцээгүй байна. Тиймээс эдгээр багш нарын багшлах эрхийг хасч, дараа жил дахин шалгалтад ороод тэнцсэн тохиолдолд цаашид багшлах эрхийг нь олгох аж.

 Мөн ШӨХТГ-аас автомат кроптой машинаар жолооны курсууд үйлчлэх асуудлаар санал хүргүүлэхээр болжээ. Жолооны курст хүмүүс механик кроптой машин унаж сураад амьдрал дээр автомат кроптой машин барьж байгаа нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж болох талтай гэж үзэж буй юм. 

 Түүнчлэн жолооны курсуудад нийт төгсөгчдийн 80 хувь нь заавал төгсөх ёстой гэсэн шалгуурыг дахин хэрэгжүүлэхээр болж, шаардлага хүргүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(122.254.119.136) 2025 оны 03 сарын 13

орон нутагт шалгалт авдаг болсноос хойш мэргэжсэн дүрэм жолооны багш нараа халж тэдэнд өгдөг цалингаа хахуулд өгдөг болсоншдээ.

1  |  0
Top