Хүйтний эрч чангарна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж буйгаар өнөө маргаашдаа Төв, Архангай, Өвөрхангай аймгийн хойд сумдын нутаг, Дундговь аймгийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Харин нөгөөдрөөс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн уулархаг хэсгээр, 7-оос ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Хур тунадас орох үеэр говийн болон Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завханы уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун хангайн бүс нутгуудаар өдөртөө 4-10, шөнөдөө 9-18 градусын хүйтэн байх бол  энэ долоо хоногийн сүүлчээр Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумд, Баян-Өлгий, Увс, Завхан аймаг зэрэг уулархаг нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 22-27, өдөртөө 15-21 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Харин Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймгийн баруун хэсгээр өдөртөө 10-15, шөнөдөө 16-22 градусын хүйтэн байх аж. Говийн бүс нутаг буюу Өмнөговь болон Дорноговь аймгийн өмнөд хэсгээр энэ долоо хоногтоо шөнөдөө 9-14 градус хүйтэн бол өдөртөө 4 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top