Авто сургуулиудыг механик кроптой машинаар сургалтын дадлага хийдэг болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

ШӨХТГ-ын "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс"-ээс авто сургууль болон жолооны багш нарыг шалгалтанд хамруулсан тухай албан ёсны мэдээллийг өглөө. 

Нийслэлийн хэмжээнд жилд 500 гаруй хүн авто ослоор нас бардаг. Тэдний 60 орчим хувь нь хүүхдэд байна гэсэн судал­гаанаас үндэслэн ШӨХТГ-аас авто сургуулиудын сургалтын чанар, жолооны багш нарын мэдлэг ур чадварыг шалгажээ. Замын цаг­даагийн газартай хамтран хийсэн тус шалгалтад 1000 гаруй жолооны багш хамрагдсан байна. Шалгал­таар авто сургуулиудын сургалтын чанар муу, багш нарын мэдлэг, ур чадвар сул байгаа нь тогтоогджээ. Нийт 1160 багшийн 350 нь дүрмийн шалгалтанд унасан байна. Тэднээс дахин шалгалт авахад 305 нь дахин  унажээ. Тиймээс шалгалтан­даа унасан хүмүүсийн багшлах эрхийг хассан байна.

Хэрэглэгчийн эрхийг хам­гаа­лах хэлтсийн дарга Ч.Батбаатар "Хэдэн жилийн өмнө тухайн авто сургуульд сурч байгаа нийт хүмүү­сийн 35 хувь нь төгсөж чадахгүй бол дахин сургалт явуу­лах эрхийг нь нэг сараар цуцалдаг байсан. Одоо энэ журам байхгүй болсноор сургал­тын чанар эрс муудаж байна. Замын цагдаагийн газраас авто сургуулиудад нийт суралцагсдын­хаа ядаж 75 хувийг төгсгөдөг байх шаардлагыг тавьж байгаа. Мөн цаашид авто сургуу­лиуд 1982 онд батлагдсан журмын дагуу заавал механик кроптой машинаар сургал­тын дадлага хийдэг байхаар бол­сон. Мөн ши­нээр баригдаж буй орон сууцнуу­дын талбай хэмжээн­дээ хүрэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирэх болсны дагуу манайх Барилга хот байгуулалтын яам, Стандартчлал хэмжил зүйн газартай хамтран   хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дүнд "Тайгам Алтай", "TиCиDи" зэрэг 11 барил­гын компани 2-20 метр квадрат талбай зөрүүтэй орон сууц зарсан зөрчил илрээд бай­гаа. Тиймээс иргэдийн эрх ашгийг зөрсөн барилгын компаниудад энэ сарын 9-ний дотор зөрчлөө арилгах албан шаардлага хүргүү­лээд байна" гэв.

Г.ЛХАГВАДОРЖ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zul(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

Dandaa l mexanik kroptoi tergeer joloond gardag shvv dee bichih yum aa olj zuv bicheechee

1  |  0
blyat(124.217.186.129) 2025 оны 03 сарын 13

yu unshcvaa. joloonii kurs yarij bsnaa genet bairnii kv.mtr bicheed. gaihlaa shd...

1  |  0
Top