Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргаа сонгожээ. Тус аймгийн хувьд орон нутгийн хурлын сонгуулиас хойш Засаг даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Орон нутгийн хурлын сонгуулиар Хөвсгөлд ялалт байгуулсан Ардын намын хорооныхон Л.Ганболдын нэрийг Засаг даргад өргөн барьсан ч Ерөнхий сайд гурван ч удаа буцаасан.
Улмаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.Амарбаясгаланг тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч энэ шийдвэр нь хууль зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ эргүүлэн татсан билээ. Тэгвэл өчигдөр болсон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлаар Ардын намын хорооноос нэр дэвшүүлсэн А.Эрдэнэбаатарыг Засаг даргаар томилох шийдвэрийг олонхиороо гаргасан байна.
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооныхны хувьд Засаг даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн байна. Гэсэн ч тэрбээр 16 хүний санал авч А.Эрдэнэбаатарт ялагджээ. Түүний хувьд өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
Хөдөө орон нутгийнхан өөрсдийн төрж өссөн нутаг оррноо өөд татахын оронд өөрсдийгөө л өөдөө дарга болгох гэж балайрцгаах юм. Хийсэн бүтээсэн юм байхгүй хэрүүл хийсэн юмнууд. Хөвсгөл аймгийн төв гэж сөнөсөн газар бна. Энэ хөдөөний улстөрч нэртэй хэрүүлчидэд ичих булчирхай гэж бна уу