Налайх дүүрэгт байрлах уурхайд өнөө өглөө 09.00 цагийн орчим осол гарч, хүний амь эрсэдлээ. Тус дүүрэгт байрлах Баялагийн хонхор нэртэй газар ашиглаад орхисон уурхайн аманд хувиараа нүүрс гаргаж байсан 31 настай эрэгтэй даруулан нас барсан байна. Хүн шороонд дарууллаа гэсэн дуудлагын дагуу Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албаныхан ажиллаж, даруулж нас барсан эрэгтэйн цогцсыг гаргасан байна.
Налайхын уурхайд энэ сарын 1-ний 23.00 цагийн орчим мөн хувиараа нүүрс олборлож байсан таван хүн дарагдсан дуудлага иржээ. Азаар Уул уурхайн аврах албаныхан таван хүнийг эсэн мэнд гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )