Ирэх онд гурван дэлгэцтэй утас худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг "Samsung" ирэх онд гурван дэлгэцтэй, ухаалаг гар утас худалдаанд гаргахаар ажиллаж буй тухай “BBC” мэдээлжээ.

Гүдгэр дэлгэцтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн анхаарлыг татах болсонтой холбогдуулан энэхүү шинэ загварын утсыг гаргахаар шаргуу ажиллаж байгаа аж.

Хоёр ирмэг талдаа байрлах нарийн дэлгэцүүд дээр notification, alert маягийн мэдээллүүд, мөн утсаа unlock хийх софт товч, зураг дарах болон дуудлага хүлээх товчлуур зэргийг байрлуулах аж.

2014 оны хоёрдугаар хагас гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа ба тус компанийн бренд бүтээгдэхүүн болох "Galaxy S" цувралын дараагийн хувилбар байх бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
PEE(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

NOKIA GIIN SANAA SHDEEE.. SAMSUNG UURSDUU R

1  |  0
Top