Энэ удаагийн ажил хэрэгч зөвлөгөөгөөрөө Шведийн тэрбумтан Ингвар Кампрадын зөвлөгөөг хүргэж байна. Энэ хүн дэлхийд алдартай тавилгын “IKEA” компанийг үндэслэгч бөгөөд хахир харамч гэдгээрээ алдартай нэгэн. Тэрээр “IKEA” тавилгын компанийн сүлжээ дэлгүүрүүдийг дэлхийн 31 онд нээн ажиллуулж 200 гаруй салбар дэлгүүрт нь дэлхийн улс орнуудын 75 мянган хүн ажиллаж байна. Ингээд түүний ажил хэрэгч зөвлөгөөг хүргэж байна.
Тэрээр “Би амьдралдаа нэг зарчмыг баримталдаг хүн. Тэр юу вэ гэвэл цаг ашиглалт. Дэмий цаг үрэхийг би тэвчдэггүй хүн. Зарим хүмүүсийг хараад энэ хүн амьдралынхаа талыг дэмий өнгөрүүлсэн байна даа гэж бодогдмоор. Цаг ашиглалт бол амжилтад хүрэх хамгийн энгийн арга юм. Та нэг цагийг 10 минутад 6 хуваан өөрийн ажлыг хийгээд үзээрэй. Эхний арван минутад ямар үр бүтээлтэй ажиллаж байна. Дараагийн арван минутад бас ямар үр бүтээлтэй ажиллав гээд л дотроо дүгнэлт хийгээд яваад бай. Ингэж чадвал та цагийн юмыг цагт нь хийж сурах бөгөөд өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг ч их гарна. Ийм болохоор цаг заваа зөв ашиглаж өөртөө илүү их цаг гаргаж сураарай. Өөртөө цаг гаргаж байна гээд ажлаа хойш тавьж болохгүй шүү. Ийм хүн амарч чаддаггүй. Учир амарч, цэнгэж байх үед нь байнга түүний толгойд хойш тавьсан ажил нь бодогдож байдаг юм” гэж “IKEA” компанийг үндэслэгч та бидэнд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )