Хятадын технологийн үйлдвэрлэгч "Lenovo" компани өөрийн бүтээсэн ухаалаг гар утаснуудаа Европын орнуудад худалдаалж, хүч сорихоор шийдээд байгаа тухайгаа мэдээлжээ. Тэд энэхүү томоохон ажлынхаа эхлэлээр Герман улсыг сонгожээ. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зар сурталчилгаа, маркетингаа Германд эхлэх гэнэ. Герман улсад тус үйлдвэрлийн зөөврийн компьютер аль хэдийнэ худалдаалагдаж эхэлсэн ба борлуулалт тун сайн байгаа гэнэ. Тиймээс дараагийн бүтээгдэхүүн болох ухаалаг гар утсаа ирэх жилээс тус улсын зах зээлд нийлүүлж эхлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )