Монгол гэр дэлхийд бүртгэлтэй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хоорондын хуралдаанаас монголчууд дахин сайхан мэдээ дууллаа. Тодруулбал, өчигдөр Монголын уран бичлэг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн бол өнөөдөр Монгол гэр бүртгүүлсэн тухай албаныхан мэдээллээ. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс ийнхүү Монгол гэр бүртгүүлсэн байна. Ингэснээр монголчуудын үнэт түүх, соёлыг илтгэх зургаан биет бус соёлын өв ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top