Маргааш /12.06/ 11 цагт "Ахмадын орон сууц" хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох 138 өндөр настан, албан хаагчид байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно.
Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан "ЦАГААН МОРИН ЖИЛ - ГЭРЭЛ ЗУРАГТ" үзэсгэлэн Төрийн ордны Төрийн музейн баганат танхимд 12 дугаар сарын 6-ны Морин цагт албан ёсны нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг мөнхөлсөн сэтгүүлч Амарсанаа Цацралт Энхболд нарын уран бүтээл - гэрэл зургуудыг дэлгэн үзүүлнэ.
Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, тайз дэлгэцийн урлагийн нэрт онолч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүвэр монгол хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийнэ. Номын нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд 15,00 цагаас болно.
Хан-Уул ЭМН дээр 2013.12.06-нд 08.00-13.00 хооронд Сэтгэц наркологийн багийн үйл ажиллагааг сурталчилж СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн 2 дахь хөтөлбөр, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтууралтай тэмцэх тухай хууль сурталчилах ажлыг зохион байгуулна. Энэ үеэр үзлэг зөвлөгөө сургалт сурталчилгаа хийгдэнэ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, худалдаа үйлчилгээнд тавигдах шинэ шаардлагын талаарх сэдэвт сургалт 2013 оны 12 сарын 6-нд 10 цагаас Хангарьд ордоны 14 давхарт болно.

Сэтгэгдэл ( 0 )