Хөтөлийн ”Цемент шохой” компанийн удирдлагуудын хэргийг прокурорт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Төрийн өмчийн хөрөнгийг өөрcдийн үүсгэн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудыг өнгөрсөн наймдугаар сараас шалгаж эхэлсэн.

 Мөрдөн байцаалтын явцыг албан эх сурвалжаас тодруулахад “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг мөрдөн байцаах ажиллагаа бараг дуусч, прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон. Сэжигтнүүдийг Цагдан хорих ангид саатуулан шалгаж байсан ч ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top