Урд шөнийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй нийт 50 хэрэг бүртгэгджээ. Үүнд золгүй байдлаар амь насаа алдсан 4 хэрэг, орон байрны болон халаасны хулгайн гэмт хэрэг 7, танхайн гэмт хэрэг 10 гарсан байна. Өчигдөр СХД-т хүн нас барсан байна” мэдээллийн дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад ОХУ-ын иргэн 47 настай эмэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )