Их сургуулиудын бүтцийг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Их сургуулиудын бүтцийг цэгцэлж, төрийн өмчийн бусад сургуулиудад олон улсын жишигт нийцсэн бүтэц, менежменттэй болгохоор БШУЯ эрчимтэй ажиллаж эхэлсний гэрч нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлт. Тус сургуулийн данхайсан бүтцийг цөөрүүлж, давхардлыг арилгаж байгаа нь олон хүнд таалагдаж буй. Тэгвэл дараагийн өөрчлөлтөд орох сургууль нь ШУТИС аж. Өдгөө ШУТИС-ийн 16 салбар сургуульд 30 гаруй мянган оюутан суралцаж, 2000-аад багш, ажилтан ажиллаж байна. Нэг ёсондоо хүчин чадлаасаа хэтэрсэн нүсэр бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж буй хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж.

Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх санал боловсруулах Ажлын хэсгийг сургуулийн төлөөлөл 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн сарын 14-нд байгуулсан байна. Ажлын хэсэг энэ сарын 20-ны дотор бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн боловсронгуй болгох талаарх саналаа Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлц үүлэх аж. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Намнан “Бид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ олон улсын жишгийг судалж байна. Багш, оюутнуудад энэ талаарх мэдээллээ хүргэж, санал бодлыг нь сонсон, шат шатанд хэлэлцүүлэг зохион байгуулна. Мэргэжлийн давхардлыг арилгах, удирдлага, зохион байгуулалтыг нэгтгэх, үйл ажиллагаагаа цомхон болгох шаардлага бий. Одоо байгаа бүтэц, зохион байгуулалтын алдаа, оноог ч судлах хэрэгтэй. Мэргэжлийн хөт өлб өр үүдээ олон улсын ангилалд ойртуулах, бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлээ тодорхой болгох, ирээдүйд ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь улс орны эдийн засагтай уялдах вэ гэдгийг тодорхойлж, боловсруулсан санал, хөтөлбөрөө Удирдах зөвлөлдөө танилцуулна. Удирдах зөвлөл дэмжвэл ирэх улирлаас шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллана” гэв. Түүнчлэн бүтцийн өөрчл өлт хийхдээ багш, оюутны эрх ашгийг хохироохгүй байхад анхаарах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ouytan(103.26.194.40) 2025 оны 03 сарын 13

khaais-iin bytstiig oorchloj, prorector nertei shakhaanii tenyylchdees salgaarai. surguuli sonoloo shyy.

1  |  0
Зочин(103.26.195.131) 2025 оны 03 сарын 13

Шутисийн удирдлаг МУИС ийнхийг бодвол эруул хумуус юм айна. МУИС ийн одоогийн удирдлагууд баахан шизотой хумуус бие биенийгээ татаж аваад хамгийн тэнэг баг бурдуулчихсэн

1  |  0
Top