Энэ амралтын өдөр үндэсний бөхийн барилдаантай

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Монгол улсад ардчилсан хувьсгал үүсч Монголын ардчилсан холбоо байгуулагдсаны 24 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан энэ сарын 8-ны 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглохоор болжээ. Түүнчлэн энэ сарын 20-23-ны хооронд  Дархан-Уул аймагт хотод Монгол улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ Р.Давааням агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм байна. Тэмцээнд 1993 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар  сарын 31-ний хооронд төрсөн 19-20 насны бөхчүүд оролцох боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top