Тува улсад Монголын кино өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 07

Тува улсын Кызыл хотноо  энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Монголын кино өдөрлөг” болно. Тус өдөрлөгийн хүрээнд найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, Б.Баярын “Би монгол хүн” уран сайхны болон баримтат кинонуудыг Тува улсын ард түмэнд толилуулах юм.

Кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Чинагийн Галсан нар оролцох бөгөөд манай уран бүтээлчид Тува улс төдийгүй ОХУ-ын  зарим хотоор киногоо үзүүлэх зорилготой байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top