Нулимсны сүвээрээ зурдаг зураач

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 07

Леонардо Гранато  гэх 27 настай зураач  залуу  тун өвөрмөцөөр өөрийн бүтээлээ урладаг.  Тэрээр хамраараа будаг сороод  нүдний нулимсны сүвээрээ гаргаж зургаа зурдаг юм.  Гранато энэхүү өөрийнхөө хачирхалтай  зурах техникийг "TEARDROP" хэмээн нэрлэжээ.  Мөн тэрээр нулимсны сүвээрээ зурдаг болоод гурван жил болсон байна.  Түүний хэлж байгаагаар хүн бүрийн хамрын сүв нь нулимсны сүвтэй холбоотой байдаг аж. Харин түүний нулимсны сүв нь бурханы өгсөн бэлэг юм байна. Ингэж зураг зурах нь тун өвөрмөц хэдий ч тэр хэмжээгээрээ эрсдэл өндөртэй юм. Будагч бодисын хорын аюулгүй байдал их чухал.  Харин Гранатогын хэрэглэж байгаа будгууд нь ургамлаар хийгдсэн бөгөөд түүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top