Мөнгө идсэн ”Цемент, шохой” ХК-ийн А.Шоовдор нарыг батлан даалтанд гаргасны учир

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 07

Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг мөрдөн байцаах ажиллагаа бараг дуусч хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэднийг төрийн өмчит үйлдвэрээс их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн наймдугаар сард АТГ-ын шалгаж хорьсон билээ. Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийн захирал А.Шоовдорыг хэд хэдэн томоохон тендерийн сонгон шалгаруулалтыг будилаантуулсан, нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашиглан танил талдаа ашигтай байдлаар шийдвэр гаргаж байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Сэжигтнүүдийг Цагдан хорих ангид саатуулан шалгаж байсан ч ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байна.

 

А.Шоовдор захирал нь тендер будлиантуулж их хэмжээний мөнгө завшсан. Мөн ажилчиддаа авилга өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа. Түүнийг шалгаж байгаа энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгний асуудал яригдаж байгаа юм. Зөвхөн тендер будлиантуулаад зогсохгүй хулгайн хэргээр давхар шалгагдаж байгаа аж. Тодруулбал уулын кабель хулгайлан зарж чамгүй ашиг олдог байсан байна. Тэр ч бүү хэл А.Шоовдор тус компанийн гүйцэтгэх захирлын суудалд суумагцаа өөрийн гэсэн хүмүүсээ үйлдвэрийн томоохон албан тушаалд томилсон аж. Мөн тус үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч Н.Наранчимэг, Ц.Зоригт нарын хүмүүс ч  тушаал дэвшсэн төдийгүй Хөтөлийн цемент шохой” ХК-ны хөрөнгө мөнгөнөөс багагүй мөнгө “саадаг” байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zawhan(202.126.91.73) 2025 оны 03 сарын 13

ter hudlaa hudlaa. helmegdvvlelt l bh.

1  |  0
Top