Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2013.12.06-ны өдөр боллоо. Хуралдаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч Хурлын Төлөөлөгчид урилгаар оролцов.
Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, дүүргийн 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус батлав.
Дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Баянхошуу уул” 24 дүгээр хорооны “Бумбатын рашаан” орчим, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт хүртлэх засмал замын урд хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснээрээ онцлог юм. Дээрхи газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар уг байгалийн унаган төрхийг нь сэргээх боломж бүрдэж байна.
Энэ оны 8-р сард хуралдсан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын V хуралдаанаар “Сонгинохайрхан уул”-ын зүүн бэл, “Бурхантын ам”-ыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан билээ.
Тусгай хамгаалалтанд авсан Сонгинохайрхан уулын зүүн бэл орчмын газар дээр Улаанбаатар хотын төвлөрсөн техникийн зах байгуулахаар төлөвлөлт хийгдэж Нийслэлээс Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасны дагуу хамгаалалтын бүсээс 130 га газрыг чөлөөлөхөөр энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )