Орчин үед хүмүүс мэдээллийн асар хурдан эргэлтэнд орж төөрөгдөгддөг ч зарим талаараа бидэнд хэрэгтэй зүйлс бий болсоор байна. Энэ хурдацтай хөгжиж буй цаг үед амжих гэдэг бүхнээс чухал ч, авч үлдэх нь туйлаас чухал. Мэдсэн сурсан, үзсэн харснаа өөртөө хэрэгтэй зүйл болгон авч үлдэх нь хялбар зүйл биш. Илтгэх ур чадварт суралцах нь индэр дээр гараад албаны царай гаргаж өндөр дуугаар уран ярихаасаа илүүтэйгээр логик дэс дараатайгаар ярьж буй зүйлээ бүрэн дүүрэн илэрхийлэн ойлгуулах, батлах чадвар сууна. Илтгэх ур чадварын үндсэн зарчим, арга барилыг олж авсны үр дүнд цаашид энэхүү чадвараа хаана, хэрхэн ,юунд ашиглахаа шийдэж төлөвлөж чаддаг. Үгийг сэлэмнээс хурц гэдэг. Гэхдээ ямар үг тийм хүчирхэг, ямар үг тийм иртэйг, үгээр хэрхэн зэвсэг хийж болох талаар олонтаа сонсогддог ч, мэдэх нь цөөхөн. Үүнийг мэддэг цөөн хүмүүс нь удирдаж, бодсоноо бусдад ойлгуулж, хүссэндээ хүрч чаддаг. Ялалт, амжилт, оргил гэдэг ойлголтоос наана эгэл жирийн амьдрал дээр хэрхэн өөрийн санасан бодсоноо бүрэн илэрхийлж, хэдий хугацаанд урагшлах боломжтойг мэдэж сурвал цаашид яаж хөгжүүлэхээ шийдэх амархан.

Ажилдаа амжилт гаргах, стрессээ тайлах, эрүүл байх, хүссэндээ хүрэхээс гадна хамгийн чухал зүйл бол өгсөх шатаа өөрөө босгох чадвар юм. Ирээдүйд хүрэхийг хүсэж байгаа өндөрлөгт тань хүргэх хамгийн том хэрэглүүрээ олж эзэмших боломж бидэнд бий. Илтгэх ур чадварын Реторик сургалт 2013 оны 12 сарын 11-ны өдөр эхлэх гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж суралцахыг урьж байна.. Бүртгэлийн тоо хязгаартай.Та бүхэн хуучин оноо үдэхээсээ өмнө амжилтын нэг нууцыг амжиж өөртөө нээхийг хүсэж байвал 70101839,70111839,99049075-аар бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.lector.mn

Сэтгэгдэл ( 1 )