УИХ дахь намын бүлгүүд хуралдана
-Үндэсний сагсан бөмбөгийн супер лигийн тэмцээн Спортын ордонд үргэлжилнэ
-Авлигатай тэмцэх газраас 10.00 цагт "Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга" уулзалт, ярилцлагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах юм байна.
-14 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд "Хүүхэд бидний хөгжих эрх" өдөрлөг болно.
-Прокуроруудын шинээр ашиглалтанд орж байгаа 112 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн ажиллагаа болно.
-Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Шуурхайгаар БГД, СХД, СБД-ийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас шаардлагатай зарим асуултад хариулт өгнө.
-11 цагт 200 албан хаагч төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болно.

Сэтгэгдэл ( 0 )