Хурим найр хийхэд сайн

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 9-ний даваа гариг. Билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн долоон. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Наран 8.41 цагт мандаж 17.08 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top