Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн барилга нурах дээрээ тулжээ. Саяхан тус сургуулийн нэг давхрын ариун цэврийн өрөөний тааз нурж багш, ажилчид төдийгүй эцэг, эхчүүдийг багагүй сандаргасан гэнэ. Тиймээс тус сургуулийн 1-12 дугаар ангийн 2700 сурагч өнөөдрөөс эхлэн төрөлх сургуульдаа сурч чадахгүйд хүрсэн аж. Энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тухайн сургуулийн барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэх дүгнэлт гаргасантай холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )