Монгол Улсын Их сургуулийн Худалдааны сургуулийн гурван га газрыг тус сургуулийн жижүүрээр ажиллаж байсан Б.Заяахүү үйлдвэрийн зориулалтаар таван жилийн хугацаагаар эзэмших шийдвэр гаргуулжээ. Энэхүү шийдвэр өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Мөн шийдвэр гарангуут Нийслэлийн газрын албанаас 037820 тоот гэрчилгээ авсан байна.
Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 3248 ам.метр газрыг хувьдаа авсан ажил нь сургуулийн жижүүр хүн хийх ажил биш гэдгийг тус сургуулийн багш нар үзэж байна. Энэ гурван га газрын асуудлын цаана тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан байгаа аж.Тэрээр тус сургуулийн захирлаар зургаан жил ажилласан бөгөөд одоо БСШУ-ны яаманд дээд мэргэжлийн газар ажиллаж байгаа. Харин тус гурван га газрын гэрчилгээг нэр дээрээ авсан Б.Заяахүү өнгөрсөн жил ажиллаасаа гарсан байна. Сургуулийн багш удирдлагууд өнгөрсөн сард гурван га газрын асуудлаар Төрийн өмчийн хорооны газарт хандсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй.
Сургуулийн багш ажилчид 90 жилийн түүхтэй сургуулийн газрыг хувь хүнд өгөхийг эсэргүүцэж Төрийн өмчийн хороон болон Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгөөд байгаа аж. МУИС-ын Худалдааны сургуулийн зүгээс өөрийн өмч болох гурван га газрын төлбөрийг жилийн жилд нь төлөөд явж байсан. Харин өнгөрсөн жил Б.Заяахүү гэдэг хүн тус газрыг эзэмшиж байгаа, газрыг чөлөөлж өгнө үү гэсэн бичиг тус сургуульд ирсэн байна. Жирийн нэг манаач яаж тус сургуулийн гурван га газрыг авч чадах билээ. МУИС-ын Худалдааны сургууль нь амралтын баазтай, бие даасан сургуулийн хоёр байртай, салбар сургуультай мөн эдэлбэр газартай юм байна. Энэ хөрөнгийг хүмүүс хувьдаа авах үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү гурван га газрыг хувь хүнд эзэмшүүлэх шийдвэр нь одоо ажиллаж байгаа захирал Октябрь байхад ирсэн гэнэ. Октебрь захирал толгой сургууль болох МУИС-ын захирал Төмөр-Очирт энэ асуудлыг тавьж байсан боловч авч хэлэлцэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн байна. Октьебрь захирал сургуулийн газрыг өөр хүний нэр дээр очсоныг багш нарт хэлэхгүй нууж байсныг мөн багш нар ярьж байв. Энэхүү гурван га газрын асуудалд Октябрь мөн захирал асан Б.Батсайхан нар хамаатай юм.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 1 )
ish ankhaa mini oktyabri geed oligtoykhon bichchikheech