Зөвхөн мэргэжлийн хүмүүс оролцоно
Монгол орон бол Хөдөлмөрийн баатар, ардын, гавъяат, Сүхбаатар, Хөдөлмөрийн гавъяаны улаан туг, Алтан гадас одонт, МУСТА-нуудын алтан өлгий нутаг. Нэг хүнд ноогдох дотоодын алдар гавъяатан, одон тэмдэгтнүүдийн тоогоор манай улс Америк, Япон, Европын өндөр хөгжилтэй орнуудыг хол хаялаа. Америк, хөгжингүй орнуудын амжилтын эзэд гэх хүмүүс нь зөвхөн мөнгөний төлөө ажилладаг, хоосон алдар нэр ихээхэн хөөцөлдсөн шоу нь ихэдсэн. Билл Гейтс гэгч нь Гавъяат холбоочин, гавъяат инженер бүү хэл, Мэдээллийн технологийн салбарын тэргүүний ажилтан ч болж чадаагүй атлаа зөвхөн ашиг олж, шулсанаа гайхуулахаас өөр энгэрт нь гялалзах гялтайх юмгүй олигарх мөн.
Миний төрсөн нутаг, Монголын сайхан орон бол оны шилдгүүдийн эх орон. Манай сайхан оронд он болгонд шилдэг сайчуул төрөн гарсаар ирсэн, шижгэр хөдөлмөрийн жил болсоор ч ирсэн, болж ч байна, цаашид болох ч болно. Бид бол социалист уралдааны мастеруудын үр ач нар мөн. Данх, данхны бариул хийдэг хоёр бригад хоорондоо уралдаж, бариулгүй данх, данхгүй бариул олноор үйлдвэрлэн гаргаж байсан тийм сайхан уламжлал манайх. Үнэн лайтай. Үнэхээр лайктай.
Баярын бичиг, үнэ бүхий зүйл...Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 0 )