Өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус мэдээлэлийн мөрөөр Цагдаагийн байгууллага шалгаж мөрийтэй тоглож байсан иргэдийг болон эд мөрийн баримтын хамт хураан авч шалгаж байгаа аж. Одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрийтэй тоглож байсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэргийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлд мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж. Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон мөн зохион байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог юм байна. Мөн гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах 243,2 дугаар зүйл заалт дээр хэргийг давтан үйлдсэн бол эд мөрийн баримтыг хураан авч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох буюу хоёр жил хүртэлх хугацаагаар ял эдлүүдэг аж. Тухайн мөрийтэй тоглож байсан иргэдийг тодруулбал “XLT” компанийн захирал Б.Батболд, Монгол Улсын заан Ж.Ганболдын дүү Ж.Мягмаржаргал, Монгол Улсын гавъяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагва нарын хүмүүс мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Эдгээр хүмүүс нь бүгд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 5 )
GAN BOMBOLOGIIN MYAGMARJARGAL MON L BAINA
AMHEG iin darga asan Bathuyag avilga avahdaa muriitei toglood hojson dur esgen avdag baijee. Tuunii baiguulsan nuuts kazinonuud odoo ch ajilsaar bn. Tsagdaa TV giihen medeed ochihod daramtlaad huuguud yavuulna esvel heden bor yum atguulna. Hurelbaatariin Togmid geh luivar zalilan hulgain hergeer shiitgegdej bsan er Bathuyagaasaa uvlun avch ashig orlogoo shorond bga avilgach ahdaa ugdug. Gol ni tuunii kazinod tsagdaa shuuh huuli gazriin alba gaali turiin tom tushaaltnuud toglosoor bn
Энэ Мягмаржаргал гэдэг чинь Энхбаярын хэрэгт холбогдоод байсан хүн биз дээ???
togloj l bn bz de yun syrtein mongotei ulsuud oorsdoo l medne e
Ene hed odoo tgeed yaaj shiitguuleh boloo