Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлж, Монгол Улсад өнгөрсөн 11 дүгээр сард айлчилсан ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч ноён Кгалема Мотлантед цахилгаан утас илгээв.
Ерөнхий сайд цахилгаан утсандаа “Ардчилсан, шударга нийгмийг бүтээн байгуулахын төлөөх тэмцэл, эр зориг, гавьяагаараа өмнөд африкчуудын хамгаас хайртай хүн, дэлхийн дахины бахархал болсон ноён Нельсон Мандела мөнх бусыг үзүүлсэнд миний бие гүнээ харамсаж байна.
Нельсон Манделагийн ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөөх тэмцэл, үйл хэрэг нь эдүгээ, ирээдүйн бүх үеийнхэнд дурсагдаад зогсохгүй түүний итгэл үнэмшил, үнэт зүйлс нь цаашид ч үргэлжилнэ” хэмээн тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )