Сиамын ихэр охидыг үрчилж авах хүсэлтэй хүмүүс олон байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Хэдэн сарын өмнө цээжээрээ нийлсэн сиамын ихэр охид Хятадын "Henan" аймагт мэндэлсэн гэнэ. Гэвч охидын эх тэднийг голж, тэд одоо асрамжийн газар амьдарч байгаа аж.

 

Сиамын ихрүүдийг тун удахгүй Бээжин хотод нэгнээс нь салгах хагалгаанд оруулахаар зэхэж буй гэнэ. Тиймээс тэднээс хэд хэдэн чухал шинжилгээ өгч, хариугаа хүлээж байгаа бөгөөд үүгээр охид ямар ямар чухал эрхтнээ хуваалцсан болохыг тогтоох юм хэмээн асрамжийн газрын хүмүүжүүлэгч ярьжээ.

 

Ямартай ч хэрэв охидыг салгах хагалгаа амжилттай болбол тэднийг үрчлэн авахыг хүссэн хүмүүс олон байгаа гэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
angel(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

ee ewii de enh tunh shan ger bvld orgogdood sain shan ywah boltugai

1  |  0
Top