Чингэлтэй дүүргийн VI -р хороонд саяхан айлын байшин шатлаа. Байшингийн дээвэр цонхоор их хэмжээний гал гарч таван минутанд дотор нь байсан ид хогшлын ихэнх хэсэг нь шатсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын албаны гал унтраах хоёр тасгийн 10 аад хүний бүрэлдэхүүнтэй баг уг галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Ойрын өдрүүдэд зуухны цог яндангаас гарсан ахуйн гал их гарч байгаа учраас гэрээ эзгүй түгжиж явах үедээ галаа сайн шалгаж анхаарал болгоомжтой байхыг иргэддээ анхааруулж байна.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 3 )
SBD-iin 9-r horoo shig sanah yum
SBD-iin 9-r horoo gedeg shig sanahiin
hunii ami ersdeegui bol yamaadaa