Малайзад амиа алдсан охины цогцсыг авчирахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Малайз улсад Монгол Улсын иргэн Э гэгч бүсгүй амь насаа алдсан талаарх мэдээлэл олныг цочроосон билээ. Талийгаач хоёр жилийн өмнө тус улсыг зорьсон бөгөөд ар гэрийнхэн нь 2012 оны тавдугаар сараас хойш Цагдаагийн байгуулллагад хандсан боловч тусламж авч чадаагүй талаар хэвлэлээр мэдэгдсэн.

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар "Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Э-г нас барсан талаарх анхны мэдээллийг албан ёсоор өгсөн. Уг мэдээлэлд, талийгаач Э-г өөрийгөө боомилсон байсан гэсэн. Мэдээллийн дагуу бид ар гэрийнхэнтэй нь холбогдон харамсалтай хэрэг болсныг дуулгахад тэд эл хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн.

 

Ар гэрийнхэн нь талийгаачийг бусдын гарт үрэгдсэн байж болзошгүй байгаа талаар цагдаагийн байгууллагад эртнээс мэдэгдсэн юм билээ. Түүнээс Гадаад харилцааны яам болон Консулын газарт огт хандаагүй. Эртнээс бидэнд энэ тухай мэдээлсэн бол бид бололцоотой бүх арга хэмжээг авах байсан. Одоогоор талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг тодруулахаар холбогдох албанд хандаад байгаа.

 

Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг. Тиймээс Тайланд дахь Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байна. Мөн Хууль зүйн яам болон холбогдох газарт албан бичиг өгсөн. Шаардлагатай бол Гадаад харилцааны яамнаас Хуульзүйн яамтай хамтран ажлын хэсэг гарган хэргийг тодруулах болно. Энэ бүх хэргийг нэг болон нэг хэсэг хүний хүний амаар шийдэж болохгүй. Тиймээс албан ёсоор шалгах болно. Ар гэрийнхэнд нь утсаар ярьсан бичлэг нь байгаа юм билээ. Тэр бүгдийг хуулийн дагуу шалгуулна. Ар гэрийнхэнд нь Гадаадад байгаа иргэдэд туслах сангаас хандив тусламж үзүүлсэн. Э-ийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн долоо хоногт хандаж, талийгаачийн цогцсыг авчрахаар болсон байна.

 

Энэ ажилд зарцуулах зургаан сая төгрөгийг Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрийнхэнд олгожээ. Талийгаачийн ар гэрийнхэн аюулгүй байдалдаа ихээр санаа зовж байна. Иймд Хүний эрхийн үндэсний комиссоос Малайзын ХЭҮК-т тэдний аюулгүй байдалд анхаарах хүсэлт гаргасан" хэмээн ярьсан байна. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сувд(122.201.24.242) 2025 оны 03 сарын 13

Бүхэл бүтэн улс байж ийм аймшигтай хэрэг болчихоод байхад 6 - хан сая төгрөгөөр цогцос авчирч чадна гэжүү. үүнээс л монголчууд иргэнээ яаж үнэлж байгааг хар л да

1  |  0
сувд(122.201.24.242) 2025 оны 03 сарын 13

Бүхэл бүтэн улс байж ийм аймшигтай хэрэг болчихоод байхад 6 - хан сая төгрөгөөр цогцос авчирч чадна гэжүү. үүнээс л монголчууд иргэнээ яаж үнэлж байгааг хар л да

1  |  0
zochin (211.181.139.63) 2025 оны 03 сарын 13

mash haramsaltai yum bljee burhan mine ... bi gadaadad surdag yum l daa iim yum bichej baigaad uuchlaarai ta buhen zuvuur oilgooroi gadaadad amidarch baigaagiin huvid manai ohid budguichuuded bas ih asuudak bnaa uursduu hunii nutagt bie mash buruu avch yavdag gadniihan mungtei gesen ilgolttoi baidag bas amar hilbar argaar mungu oloh gej yanz buriin gazar ochij uursduu ajildag nasand hursen huniig medeeg hun daguulaad avaachihgui n medeej bas naiz nuhduu buruu olj nuhurulsunuus bolj hunii naimaa yanhanii gazar zaragdah tuhai ulsiin hel soyol tuhai sudkaagui medeelelgui ulmaas ih asuudakd orj ami nasaa aldhad hureed bnaganiihan l geheer mungtei bayan ulsuud bish dhuudee umgar uruund arai hiij ami zuugaad yaj hun aminii naaguur tsaaguur orj heden haltar tug ugaahuu gesen ulsuud ih shuu manaihaan gadagshaa yavahdaa anhaaral bolgoomjtoi naidvartai yumand handahiig hudie

1  |  0
dsfghj(182.160.37.225) 2025 оны 03 сарын 13

yaaj zovson boldoo um mani badmi hum

1  |  0
hm(223.62.169.71) 2025 оны 03 сарын 13

Ongorsonhoino ni bish batitsaand bhad ni avrahgyi nirgesen hoino ni hashgiraad yahav de

1  |  0
Top