Монгол Улс түүхэндээ анх удаа бохир ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхээр болжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээг “Морьтимпекс” ХХК-тай хамтран байгуулахаар болсон байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 160 гаруй сая ам.доллар байх аж. Гэрээг үзэглэсний дараах есөн сарын хугацаанд концесс эзэмшигч буюу “Морьтимпекс” компани нь нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох аж.
Төслийн хүрээнд концесс эзэмшигч нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой гэнэ. Тодруулбал, нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )