“Стандарт банк”-ны зөвлөхийг Монголоос гарахыг хориглоллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

"Жаст" групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын "Стандарт" банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсаас гарахыг хоригложээ. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн арваннэгдүгээр сард 131 сая ам.долларын зээлийн асуудлаар Монгол Улсад ирсэн тухай түүнтэй ижил нөхцөл байдалтай байгаа нэрээ нууцлахыг хүссэн хоёр хүн мэдээлжээ. Тэд Монголын "Жаст" группт зээлдүүлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай уулзалт хийхээр ирсэн байна. Харин энэ арванхоёрдугаар сарын 4-нд зөвлөх Крис Брэдлиг албаныхан Монгол улсыг орхин явахыг хориглосон болохыг Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төвтэй тус банкны зөвлөх Росс  Линстром олж тодруулсан аж.  Крис Брэдли энэ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр утсаар хийсэн мэдэгдэлдээ арваннэгдүгээр сарын 29-нд манай орныг орхих ёстой байсан ч албаныхан түүнийг явуулаагүй гэнэ. Түүнчлэн цагдаагийн газраас түүнийг сэжигтнээр татаж, шалгаж байна хэмээн тайлбарлажээ. Үүнээс хоёр хоногийн дараа энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг энэ арванхоёрдугаар сарын 3-нд "Стандарт" банкинд ирүүлсэн имэйлдээ зээлийн маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.105) 2025 оны 03 сарын 13

Яанаа хүнийг нь барьцаалж байгаад уу Арай үгүй байлгүйдээ

1  |  0
Top